МУ-ын зөвлөх  инженер Д.Мөнх-Эрдэнэ

Барилга угсралтын талбай дээр төмөр бетон бүтээцийг шууд цутгахдаа “НАРНЫ БОЛОН САЛХИНЫ ШУУД ҮЙЛЧЛЭЛЭЭС”  заавал хамгаалан үе шатны арчилгааг тогтмол хийх ёстой байдаг боловч манайд баригдаж буй ихэнх барилгын цутгалтын ажил нь ямарч хяналтгүй, цутгаж буй бетон нь үе шатны арчилгаа бараг байхгүй шахам хийгдэж байгаад барилгын инженер хүний хувьд сэтгэл маш их эмзэглэж явдаг юмаа.
Нар болон салхины шууд үйлчлэлд байгаа бетон бэхжилтийнхээ эхний 3 хоногт  бусад нөхцөлд бэхжиж байгаа бетоноос арай хурдан байгаа боловч 28 хоногийн дараахь бат бэх нь ердийн нөхцөлд бэхжисэн бетоны бат бэхээс 55,6%-р доогуур байдаг.
Бат бэхийн алдагдал нь нарны шууд үйлчлэлд бэхжүүлсэн бетоноос ус нь эрт ууршин алдагдаж сийрэгжилт үүсгэсэнтэй холбоотой байна. /жингийн ус шингээлт бараг 4 дахин ихэсдэг/
Мөн бетоныцементийн гидротац нь 7 хоногийн дараа бараг зогсолтонд ордог.
Үүний үр дүнд бетон нь бат бэхий
Нар болон салхины шууд үйлчлэлээс хамгаалаагүй  бетоныг  гаднаас нь таних  энгийн 3-н арга байдаг.

Үүнд:

Гараар болон хусуураар гадаргууг хусахад хялбархан хусагдана.
     /Өөрөөр хэлбэл өнгөн үе нь маш сийрэг бүтэцтэй бат бэх муу байна гэсэн үг/
Ус хийхэд маш хүчтэй шингэнэ. Энэ нь том том капилляр үүссэнийг гэрчилж байна.
Хүйтэн ус хийхэд цементийн чулуу хагарч байгаа дуу гарна. Ийм бүтэцтэй бетоны ус. хүйтэн. атмосферийн үйлччлэл тэсвэрлэх чадвар муу  байна.
Иймд бетоныг нар болон салхины шууд үйлчлэлээс доорхи аргаар хамгаалах шаардлагатай. Үүнд:
•  Гадна агаарын темпаратур болон чийгшилийг үнэн зөв хэмжих
•  25С-ээс дээш үед бетоныг 2 цаг тутамд услах
•  Нар. салхинаас хамгаалсан хаалт тор татах /энэ нь хөдөлмөр хамгаалалын хамгаалалт болох/
•  Нойтон үртэс болон нойтон эсгийгээр хучих
•  Дүүргэгчийг хүйтэн агаараар үлээлгэх /вентлятор/
•  Шөнө цутгалтын ажлыг хийх
•  Бетоныг аль болох тогтмол темпратурт байлгах  зэрэг арга хэмжээнүүдийг авч өгнө.
•  Бетоны арчилгааг зөв хийж чадвал нарны энергийг ашигласны үр дүнд бетон 38С хүртэл халж бэхжилт нь түргэснэ.